Кандагарт үйлдсэн дэлбэрэлтийн хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-16 09:53:17

КАБУЛ. /AFP/. Баасан гарагт Афганистаны Кандагар хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг террорист “Лалын улс” бүлэглэл хүлээжээ. Энэ тухай “Франс Пресс” агентлаг террористуудын мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.


Дэлбэрэлт Кандагар хот дахь шиит шашинтнуудын сүмд болжээ. Эх сурвалжуудын урьд нь мэдээлж байснаар, амиа золиослогч гурван террорист дэлбэрэлт үйлдэж, өөр нэг этгээд сүмийн гадаа гал нээсэн байна. Халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алджээ.


Харин “Лалын улс” бүлэглэл амиа золиослогч хоёр этгээд сүмийн өөр өөр хэсэгт халдлага үйлдсэн гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ