Шинээр 1897 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-10-17 11:10:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр коронавируст халдварын 1897 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нийслэлд 1121 аймаг, орон нутагт 776 тохиолдол батлагдсан байна.

Өнгөрсөн 24 цагт халдвараар 15 хүн нас барснаас 11 нь эмэгтэй, 4 эрэгтэй хүн байна. Харин 5968 хүн эдгэрчээ.


Аймаг орон нутгийн хувьд, Дундговь аймагт өчигдөр хамгийн их буюу 171 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол нь 11.298 боллоо. Ховд аймагт энэ тоо хамгийн их буюу 17.220 байгаа юм.


Вакцинжуулалтад өчигдрийн байдлаар нэгдүгээр тунд 2.253.658, хоёрдугаар тунд 2.135.870 хүн хамрагдаад байна. Эхний тунд хамрагдагсад нийт хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд хамрагдагсад 65.7 хувийг тус тус эзэлж байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд 364.046 хүн хамрагджээ. 





Холбоотой мэдээ