Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 16.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-18 12:18:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаа болж, 16.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар: "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” 17,484,662 ширхэг нэмэлт хувьцаа гаргаж, 14,249,999,530 төгрөгийн арилжаа хийлээ

Харин хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 70 ХК-ийн 4.8 сая ширхэг хувьцааг 1.1 тэрбум төгрөгөөр арилжив.


Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд: 


Багцын арилжаагаар: "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 168,293 ширхэг хувьцааг 499,998,503 төгрөгөөр арилжив. Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд төгрөгийн 525 ширхэг бондыг 129,473,276 төгрөгөөр арилжжээ. Мөн "Үндэсний хувьчлалын сан" хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 237,168 ширхэг нэгж эрхийг 50,255,991.61 төгрөгөөр,  "Мандал ирээдүйн өсөлт" ХОС-ийн 453,005 ширхэг нэгж эрхийг 152,924,801 төгрөгөөр тус тус арилжсан байна. 

2021 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ  4,856,529,201,461.97 төгрөг болсон бол ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ