СӨБ-ын ахлах, бэлтгэл бүлэг танхимаар хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-18 14:20:43

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор  аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2021.10.18-ны өдрөөс Сургуулийн өмнөх боловсролын ахлах, бэлтгэл бүлгийн сургалтыг танхимаар явуулж эхэллээ. Ингэхдээ хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрлөөр хамруулж байгаа аж.

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хичээл танхимаар, бага, дунд ангийн хичээл танхимаар болон цахимаар ээлжлэн хичээллэж байна.

Цагийн байдлыг харгалзан цэцэрлэгийн бага, дунд ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх эсэхийг шийдэх юм байна.

Холбоотой мэдээ