Булган аймаг БНСУ-ын Кёнге аймагтай хамтран ажиллана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-10-18 15:34:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг БНСУ-ын Кёнге аймагтай хамтран ажиллахаар санамж бичиг үйлдлээ. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, БНСУ-ын Кёнге аймгийн ИТХ-ын дарга Ким Вон Ки нар санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 Аймгийн Засаг даргын "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан оюутан сургах, скаутын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ахмадын эрүүл мэндийг хамгаалах, "Нэг сая мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар санамж бичигт тусгасан байна.

Санамж бичигт тусгагдсан ажлуудыг яаралтай бодит ажил болгон хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд хоёр тал онцгой анхаарахаа илэрхийллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ