ӨНӨӨДӨР: “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2021-10-19 06:42:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 19-нд болох үйл явдлын тойм:

11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар баримт дэлгэнэ.

12.00 цагт Аялал жуулчлалын хөгжлийн төвд Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн “Аюулгүй аяллын шошго”-ын шаардлагыг хангасан “Нью жуулчин турс” ХХК компанид батламж гардуулах ёслол болно. Утас: 99339194

14.00 цагт ГХЯ-нд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд “Монгол-Оросын харилцаа 100 жилд” эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” онол практикийн бага хурал зохион байгуулна.


Төрийн ордонд

9.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон АН-ын удирдлагууд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй нэр бүхий иргэдийн нөхцөл байдал, тэднийг суллахыг шаардан өлсгөлөн зарласан иргэдийн асуудлаар УЕП-ын газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана. 

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо хуралдана.

Холбоотой мэдээ