Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худаг гаргажээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2021-10-19 08:59:30

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худаг гаргажээ.

Тус аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Усжуулалтын 2-р аян"-ыг эхлүүлээд байгаа юм. Үүний хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ханбогд суманд инженерийн хийцтэй 15 худгийг "Эрхэм сүлд монгол" ХХК шинээр гаргалаа. Ингэснээр 22.5 мянган га бэлчээрийг усжуулж, 45 өрхийн 24.7 мянган толгой малыг услах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

"Усжуулалтын 2-р аян"-ы хүрээнд аймгийн хэмжээнд энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61 худгийг шинээр, хуучин 30 худгийг засварлана. Мөн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн хөрөнгөөр 18 худаг гаргаж нийт 109 инженерийн хийцтэй худгаар усжуулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж.

Холбоотой мэдээ