Монгол, АНУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахыг хүсэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-10-19 12:13:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны хэд хэдэн саналыг тавив.

 

-Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах

-Монгол Улсад Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах

-Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих, хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school).

-АНУ-ын санхүүжилттэй хэрэгжүүлж буй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ.

 

Өнөөдрийн байдлаар, АНУ-д 2972 монгол оюутан суралцаж буй юм.

Холбоотой мэдээ