“Amazon” улирлын чанартай 150 мянган ажлын байр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-19 14:24:06

ВАШИНГТОН. /Reuters/. Цахим худалдааны “Amazon” компани АНУ даяар улирлын чанартай 150000 ажлын байрыг даваа гарагт шинээр зарлажээ.


АНУ дахь “Amazon” компанийн бүх ажлын байрны нэг цагийн дундаж цалин хөлсний хэмжээ 18 ам.доллар байдаг гэж тус компани мэдэгдсэн байна.


"Бид асар их хэмжээний цалин, тэтгэмж бүхий бүтэн болон хагас цагийн түүнчлэн улирлын чанартай олон төрлийн ажлын байр санал болгож байгаагаараа бахархаж байна” гэж тус компанийн дэлхийн үйлчлүүлэгчдийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Алисия Болер Дэвис дурджээ.


Шинээр зарлагдсан уг ажлын байруудад ачих, ангилах, савлах, тээвэрлэх зэрэг өөр бусад ажлууд багтаж байгаа аж.


Компанийн мэдээлснээр, АНУ даяар олон зуун хот суурин газруудад тус компаниас зарласан дээрх ажлын байрууд бэлэн байгааг онцолсон байна.

Холбоотой мэдээ