О.Эрдэнэбатад “Аймгийн арслан” цол хүртээлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-10-20 18:43:23
Хэнтий /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 100 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлсэн Баян-Адарга сумын харьяат Осгондаваагийн Эрдэнэбатад “Аймгийн арслан” цол хүртээлээ.
Мөн зургаа даван үзүүрлэсэн Баян-Адарга сумын харьяат Бат-Эрдэнийн Түвшинтөгсөд “Аймгийн заан” цол аймгийн Засаг даргын захирамжаар олгосныг өнөөдөр гардуулан өглөө.
Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тус аймгийн баяр наадмаар түрүүлж, үзүүрлэн шинээр цол авсан бөхчүүдэд бөхийн ёс жудгийг сахин, цаашид урамтай сайхан барилдаж, улсын цолд хүрэхийг хүслээ. Тэрбээр цаашид бөхийн барилдааныг энэ жилийн наадмынх шиг шударга, үнэн хүчийг үзсэн, ард түмний хүлээлтэд нийцсэн найраагүй наадам зохион байгуулахад анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Холбоотой мэдээ