Сонирхолтой статистикийн мэдээллийг иргэдэд өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-22 18:12:20

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт статистикийн байгууллага үүсэж хөгжсөний 97 жилийн ойн өдрийг угтаж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав.

Нээлттэй хаалганы өдөрлөгийг Улиастай суманд зохион байгуулж, давхардсан тоогоор 560 гаруй иргэн оролцжээ. Өдөрлөгийн үеэр иргэдэд статистикийн холбогдолтой хууль тогтоомж, салбар болоод хэлтсийн үйл ажиллагаа, статистикийн ач холбогдлын талаарх мэдээлэл өгсөн. Мөн үеэр аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр хийсэн сонирхолтой статистик мэдээллээр бэлтгэсэн инфографикийг тараах материал болгож 130 гаруй иргэнд тарааж өглөө. Ер нь иргэд статистикийн мэдээлэлд ач холбогдол өгөх, аймгийн статистикийн мэдээллийг хэрхэн тайлж унших, байгууллагууд өөрсдийн ажил, үйлчилгээнд хэрхэн ашиглах талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байдаг нь энэ үеэр харагдаж байсан. Манай байгууллагаас жилд нэг удаа статистикийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Статистикийн байгууллага үүсэж хөгжсөн 97 жилийн ойг угтаж манай байгууллагаас олон талын ажлуудыг зохион байгуулж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 


Холбоотой мэдээ