Ажил идэвхтэй хайж буй иргэдийн тоо жил бүр багасч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-22 18:40:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт  бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо сүүлийн дөрвөн жилийн дунджаас 50.2 хувиар буюу 471 хүнээр багассан байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй хүний тоо 475 байна. Энэ тоо өнгөрсөн оны мөн үеэс 158 хүнээр багассан байна. Аймгийн хэмжээнд 216 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 45.4 хувийг эзэлж байна.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 30 хувь нь 25-34 насны, 16.2 хувь нь 15-24 настай байна. Харин 21.3 хувь нь 45-54 нас, 5.7 хувь нь 55-59 насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 0.9 хувь нь боловсролгүй байгаа бол, 3.1 хувь нь бага, 9.0 хувь нь суурь боловсролтой байна. Харин 54.6 хувь нь бүрэн дунд, 6.2 хувь нь техникийн болон мэргэжлийн, 19.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.  

Холбоотой мэдээ