Бич жилтнээ эерэг сайн өдөр хэмээжээ
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын
2021 оны 10 дугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр”
хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Намрын адаг шар нохой сарын шинийн 18.
Санчир гараг. Нэгэн эхийн зургаан
хөвгүүн одтой, хөх луу өдөр.
Өдрийн наран 7 цаг 23
минутад мандан, 17 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв
үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмт хэрэг
илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх,
зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах,
эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар,
луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө
гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд малын
гарлагатай хэмээжээ.