Хятадад дотоодод халдварласан 26 тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-10-24 11:55:50

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын эх газарт бямба гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 26 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, Өвөр Монголд долоо, Ганьсу, Нинсяд тус бүр зургаа, Бээжин хотод дөрөв, Хубэй, Юньнань, Шэньси мужид тус тус нэг тохиолдол бүртгэгдсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 17 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний найм нь Жэжян мужид, дөрөв нь Шанхай хотод илэрсэн бол Бээжин, Хар мөрөн, Гуандун, Гуанси, Юньнань мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.


Харин халдварын сэжигтэй болон нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж Эрүүл мэндийн үндэсний хорооны өдөр тутмын мэдээлэлд дурдсан байна. 


Энэ сарын 23-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96758 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ. Мөн Хонконгт 12319 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16364 тохиолдол тус тус илэрчээ.

Холбоотой мэдээ