Багш хөгжлийн ордон ашиглалтад ороход бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-25 17:19:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын хуучин барилгыг засварлаж, “Багш хөгжлийн ордон” болгон өөрчлөн ашиглалтад оруулахад бэлэн болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Аймгийн Орон нутгийн өмчийн газраас Алтай чуулгын хуучин барилгыг засварлаж Багшийн хөгжлийн ордон болгох ажлын тендерийг өнгөрсөн онд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарласан байна. Үүний дагуу барилгын их засварын зургийг Б.Онх захиралтай “Кон-Инженерс” ХХК,  гүйцэтгэгчээр “Ашид гэгээн өргөө” ХХК ажиллажээ. Энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тодруулбал, нийт 762,843,715 төгрөгийн өртгөөр барилга угсралтын ажлыг хийжээ.


Холбоотой мэдээ