Төмс, хүнсний ногоо хураалт бүрэн дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-10-25 21:03:30

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд ургац хураалт 86 хувьтай байна. Үр тариа 69211 га талбайгаас 133300 тн буюу 90 хувь, нэгжээс авах хэмжээ 19.3 цн байна. Буудай 61659 га-аас 119950 тн хурааж 91 хувь, нэгжээс авах хэмжээ 19.4 цн, төмс 11408 га-аас 103064 тн, хүнсний ногоо 1507 га-аас 19792 тн нэгжээс авах хэмжээ 133.8 цн бөгөөд төмс, хүнсний ногоо хураах ажил бүрэн дуусчээ.

Таримал тэжээл 31858 га аас 108622 тн нэгжээс 35.1 цн хураалт 74 хувь, тосны ургамал 15935 га-аас 9109 тн нэгжээс 5.7 цн хураалт 64 хувьтай явж байна хэмээн Төв аймгийн ургацын штабаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ