ИТХ- ын анхдугаар хуралдааны тов зарлагдаагүй байна

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-07-07 19:24:46

2016 оны ээлжит сонгуулиар бүрдэж буй ИТХ- ын анхдугаар хуралдааны товыг өнөөдөр аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн  хурлаас тогтоохоор төлөвлөж байсан боловч тэргүүлэгчид тов зарлахыг түр хойшлууллаа. Гэхдээ хуулийн хугацаанд амжиж анхдугаар хуралдааны товыг зарлана гэлээ.

Сонгуулийн санал хураалтаас хойш хорь хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдах хуулийн заалттай. Энэ нь долдугаар сарын 19- ны хүртэлх хугацаа бөгөөд  өнөөдөр ИТХ- ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан тогтоолын төсөлд анхдугаар хуралдааныг долдугаар сарын 18- ны 10 цагт гэж товлоод байжээ.

Өнөөдрийн байдлаар анхдугаар хуралдааны товыг хэзээ зарлах нь тодорхойгүй байна.

 

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ