Халдварын тохиолдол 118-аар нэмэгдэж 11019 боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-26 15:15:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 363 сорьцод шинжилгээ хийснээс 118 тохиолдол батлагдаж,  халдвар авсан хүний тоо 11019-д хүрлээ.

Тодруулбал, сүүлийн 24 цагт аймгийн төв Есөнбулаг суманд 45, Алтайд 1, Бигэрт 6, Баян-Уулд 14, Бугатад 4, Баянтооройд 4, Дэлгэрт 10, Жаргаланд 1, Тонхиолд 7, Халиунд 3, Хөхморьтод 1, Цогтод 3, Цээлд 5, Шаргад 12, Эрдэнэд 2 тохиолдол бүртгэгджээ.

Аравдугаар сарын 26-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 1114 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 955 хүний биеийн байдал хөнгөн, 132 нь хүндэвтэр, 26 нь хүнд, 1 нь нэн хүнд оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв.

Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 138 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 9893 нь бүрэн эдгэрсэн байна. Гэрийн ажиглалтад 455 хүн байгаа аж.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 39534, хоёр дахь тунд 37153, гурав дахь тунд 4675 иргэн хамрагдсан байна.


Холбоотой мэдээ