Төрийн дээд одон, медаль гардууллаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-26 21:06:24

Төв /МОНЦАМЭ/ Төв нутгийн эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөө аж ахуйн салбар, төрийн албанд хүч хөдөлмөрөө дайчлан олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеийг өөрийн арга туршлагаар залгамжлан хүмүүжүүлж байгаа иргэдэд Төрийн дээд одон, медаль гардуулах ёслолыг аймгийн ЗДТГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-нд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаар зарлигаар Төв аймгийн нийт 23 иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшуулсан юм. Үүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 7, “Алтан гадас одон”-оор 7 “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 6, Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн илэрхийлэл болсон барилгажилт, хот байгуулалтын их үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Барилга хот байгуулалтын сайдын шийдвэрийг үндэслэн “Тэргүүний барилгачин хүндэт тэмдэг”-ээр 3 иргэн тус тус шагнууллаа.

Мөн Төв аймгийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/542 тоот захирамжаар “Аймаг цэргийн цолтны эрэмбэд тооцох” 128 бөхийн барилдаанд амжилттай барилдаж 7 даван түрүүлсэн Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Дүнжингарав бөхийн дэвжээний бөх, аймгийн арслан Энхбаатарын Төгөлдөрт “Аймгийн хурц арслан” цол олголоо. 

 

Холбоотой мэдээ