Аймгийн хэмжээнд 300 орчим сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-27 15:57:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 298 сувилагч нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тодруулбал, аймгийн төвийн хэмжээнд л гэхэд 46,6 мянган хүн амд Асралт-Үйлс, Ягаан цээнэ, Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 23 сувилагч холбогдох мэргэжлийн алба хаагчидтай хамтран анхан шатны эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэдэг.

Судалгаагаар аймгийн төвийн дээрх өрхийн эмнэлгүүдийн сувилагч нарын ажлын байрны шилжилт хөдөлгөөн их, одоо ажиллаж байгаа сувилагч нарын 65 хувь нь тухайн эмнэлэгт нэгээс гурав дахь жилдээ ажиллаж байгаа аж. Жилээс жилд эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй сувилагч нарыг тогтвортой ажиллуулах хэрэгцээ, шаардлага тулгарч байгаа учир аймаг орон нутгаас үүнийг шийдэхийн тулд  урамшуулал олгох, сувилагчдыг мэргэшүүлэх зэргээр тодорхой шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ