Коронавирусээр халдварласан 1625 тохиолдол бүртгэгдсэнээс 14 нь гадаадаас зөөвөрлөгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-28 11:05:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1625 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ.

 

Шинээр илэрсэн тохиолдлын 14 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 931 нь Улаанбаатарт,  680 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 115 тохиолдол батлагдсан байна. 

 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 10 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1626 хүн нас бараад байна.

 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  17 619 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55 509 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.



Холбоотой мэдээ