Батлагдсан тохиолдлуудын 138 нь насанд хүрэгч, 64 нь хүүхэд байна

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-10-28 16:38:59

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 202 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 12918 боллоо. Үүнээс Зуунмод суманд 48, Жаргалантад 42, Борнуурт 19, Мөнгөнморьтод 18, Цээлд 16, Батсүмбэрт 15, Баянхангайд 14, Сүмбэрт 9, Баянжаргаланд 6, Лүнд 5, Баяндэлгэрт 4, Угтаалцайдамд 3, Өндөрширээтэд 1, Сэргэлэнд 1, Эрдэнэсантад 1 тохиолдол батлагджээ. Батлагдсан тохиолдлуудын 138 нь насанд хүрэгч, 64 нь хүүхэд байна. 

Орон нутагт 13750 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 12107 нь эдгэрчээ. Халдвар аймгийн хэмжээнд тархсанаас хойш тус өвчний хүндрэлээр нийт 47 хүн нас барсан байна. 

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1596 иргэн эмчлүүлж байгаагаас 460 насанд хүрэгч, 24 жирэмсэн эх, 90 хүүхэд байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 188 хүн эдгэрчээ. Гэрийн эмчилгээнд нийт 1022 хүн эмчлүүлж байгаагаас 730 том хүн, 292 нь хүүхэд байна. 

Тусгаарлалтын байранд одоогоор өвчтөн байхгүй бөгөөд сүүлийн 24 цагийн байдлаар 247 иргэнийг хяналтад авч, 2037 иргэн гэрийн ажиглалт, тусгаарлалтад байна.

Аймгийн хэмжээнд вакцинжуулалтын эхний тунд 59668, 2 дахь тунд 56857, 3 дахь тунд 8031 иргэн хамрагдсан бөгөөд нийт 124547 хүнийг дархлаажуулжээ.  

Холбоотой мэдээ