Сингапурт өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-28 16:38:13

СИНГАПУР. /Reuters/. Сингапурт лхагва гарагт “COVID-19” халдварын 5324 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр халдварын нийт тохиолдлын тоо 184 419-т хүрсэн байна.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 4651 нь дотоодод бүртгэгдсэн бол цагаач ажилтнуудын байранд 661 тохиолдол илэрч, хилийн чанадаас 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсэн гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тус яам халдвар авсан хүний тоо богино хугацаанд эрс өссөн шалтгааныг судалж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд нөхцөл байдлыг анхааралтай ажиглана гэдгээ мэдэгдсэн байна. 


Сингапурт өнөөдрийн байдлаар “COVID-19”-өөр халдварласан 1777 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нь 308-д нь хүчилтөрөгчийн эмчилгээ шаардлагатай байгаа бол 76 өвчтөний биеийн байдал тогтворгүй, 66 өвчтөний биеийн байдал маш хүнд байна. Мөн эрчимт эмчилгээний тасгийн орны дүүргэлт 79.8 хувьтай байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3172 хүн эдгэрч эмнэлгээс гарсан /484 нь 60-аас дээш насныхан/ бол 10 өвчтөн нас баржээ. 

Холбоотой мэдээ