Америкийн цагдаа нар 500 орчим хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-08 11:41:10

ВАШИНГТОН. /Sputnik/. Америкийн цагдаа нар 2016 оны эхний зургаан сард  491 хүнийг хөнөөсөн нь өнгөрсөн жилийнхээс /465 хүн/ давсан тоо юм гэж "Вашингтон Пост" сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлснээр, пүрэв гарагт л гэхэд хоёр хар арьст залуу амь насаараа хохирсон байна. Буудуулж амиа алдсан хүмүүсийн тал хувь нь цагаан арьстнууд, тал нь үндэсний цөөнхүүд байгаа юм.   

Мөн түүнчлэн буудуулж амиа алдсан хүмүүсийн 10 хувь нь зэвсэггүй байсан бол дөрөвний нэг нь сэтгэцийн өвчтэй байсан” гэж "Вашингтон Пост" сониноос хоёр жилийн хугацаанд явуулсан судалгаанд дурджээ.

Өнгөрсөн мягмар гарагт Луизана муж улсын Бейтон Руж хотод Элтон Стерлинг гэдэг залууг цагдаа нар цээжин тус газарт нь буудан газарт унагаж буй бичлэг нийтэд цацагдсан нь олон нийтийн уур бухимдлыг хүргэсэн юм. Энэ явдлын дараа дээрх судалгааг нийтэлсэн байна. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ