Хуурайшилт ихтэйгээс түймэр ихээр гарах боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-08 15:31:08

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 4, 5 хоногийн турш хэд хэдэн газарт хээрийн түймэр асч, аймгийн ОБГ-ын албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран түймрийг унтраагаад байна.

Энэ жил тус аймгийн хэмжээнд хуурайшилт ихтэй байгаагаас аянга цахилгаанаас үүдэн түймэр энд тэндгүй гарах боллоо гэж аймгийн ОБГ-ын дарга Н.Гантөмөр ярьж байсан.

Матад, Халхгол, Баянтүмэн сумын нутагт гарсан түймрийг өчигдөр орой унтраасан бол Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг “Зүүн гол”-д гарсан түймрийг өнөө өглөө 06 цагийн үед унтраажээ.

Сүүлийн 4 хоногт дээрх түймэрт аймгийн ОБГ-ын болон нутгийн 100 гаруй хүн ажилласан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ