Зэвсэгт хүчний аварга тогооч нар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-02 11:15:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зэвсэгт хүчний аварга тогооч-2021” тэмцээний шилдгээр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тогооч нар шалгарч өчигдөр шагналаа гардан авлаа.


Түүнчлэн удаах байрт Зэвсэгт хүчний 027, гутгаар байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн тогооч нар шалгарсан бол тусгай байрыг Зэвсэгт хүчний 017, 314 дүгээр ангийн тогооч нар эзэллээ. Мөн тэмцээний үеэр “Авьяаслаг тогооч”, “Хамгийн холоос ирсэн баг”, “Хамгийн залуу оролцогч”, “Хамгийн настай оролцогч” зэрэг 12 номинацийн эздийг тодруулсан юм.


Тодруулбал, ЗХЖШ-ын Материал, техникийн газар, “Зэвсэгт хүчний тогооч-хоол үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Монголын тогооч нарын холбоо”-ноос хамтран зохион байгуулсан тус тэмцээн 10-р сарын 27-28-нд Зэвсэгт хүчний 353 дугаар ангид болж өнгөрсөн бөгөөд энэ жилийн тэмцээнд Зэвсэгт хүчний 12 ангийн 40 гаруй мэргэжлийн тогооч оролцсон юм. 




Холбоотой мэдээ