Цэрэгт татагдсан залуусын гурван хувиас коронавируст халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 11:46:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ намар цэрэгт татагдсан залуусын гурван хувиас коронавирусний халдвар илэрсэн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, халдварын нууц үед цэрэгт татагдаж, ангид очсоны дараа коронавирус илэрч байгаа аж. Халдвар илэрсэн залуусыг цэргийн ангиудын эмнэлэгт тусгаарлан ажиглаж байна. Ихэнх нь шинж тэмдэг багатай байгаа бөгөөд халуурч, уушгинд нь өөрчлөлт илэрсэн тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт эмчлээд, тангараг өргөхөөс нь өмнө гэр рүү нь буцаах ажлыг зохион байгуулахаа Батлан хамгаалахын сайд хэллээ.


Мөн тэрбээр ирэх онд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэвийн хэрэгжинэ гэдгийг онцлов. Тодруулбал, цар тахлаас сэргийлэх үүднээс 2020, 2021 онд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлээгүй. Харин ирэх жилийн гуравдугаар сарын 1-нээс оюутнуудыг бүртгэж, дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 1-нд “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

Холбоотой мэдээ