Зоорийн давхрын 34 обьектоос галын аюулгүй байдлын стандарт зөрчсөн 146 зөрчил илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-02 16:10:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг ОБЕГ-аас зохион байгуулж байна.


Тус хяналт шалгалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байгаа 34 обьект хамрагдав.


Эдгээрээс галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 146 зөрчил илрүүлж, 31 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 14, мэдэгдэл 12-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж ажиллалаа. Тус хяналт шалгалт энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ