Байгалийн гамшигт өртсөн 24 иргэнд иж бүрэн гэр олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-09 11:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Халиун, Шарга зэрэг 7 сумын 24 иргэнд гэр олгосныг тус аймгийн ОБГ-аас мэдээлэв.


Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Говь-Алтай аймгийн зарим суманд болсон байгалийн гамшигт үзэгдэл, үер усны улмаас орон гэргүй иргэдэд гэр, өвөлжилт хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээл хүнсний багц олгох хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдад хүргүүлсэн юм. Уг хүсэлтийг Засгийн газар энэ оны есдүгээр сарын 29-нд хэлэлцэн, байгалийн аюулт үзэгдэл, үерт өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр олгохоор шийдвэрлэсэн байна.



Холбоотой мэдээ