Хөрсгүй тариалалтын сургалт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Малын тэжээлийн ургамлын хөрсгүй тариалалтын сургалтыг Даланзадгадад зохион байгуулна.
“Даланзадгадад үйлдвэрлэв” хөтөлбөрийн хүрээнд тэжээлийн ургамал тариалах, дарш бэлтгэх, хөрсгүй орчинд ногоон тэжээл тариалах талбайн сургалтыг энэ сарын 14-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. “DZ - Agro Park”-д болох сургалтад оролцох хүсэлтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, малчид харьяа багийн төвүүдэд бүртгэж байна.
Ташрамд, Даланзадгад сум 2020 оны жилийн эцсийн тооллогоор 444 малчин өрхийн 136,4 мянган мал тоолуулжээ.
Холбоотой мэдээ

Архангай аймагт Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний зуун жилийн ойг тэмдэглэлээ
13 минут

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Азийн бүсийн дэд захирал Жасон Лиг хүлээн авч уулзлаа
2 цаг