Өмнөговь аймагт халдварын тархалт буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-10 09:58:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний халдварын тархалт буурч байна гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Энэ сарын 9-ний өдрийн байдлаар сүүлийн 24 цагт 128 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдол 13986 болжээ. Даланзадгадад хамгийн олон буюу 48 тохиолдол бүртгэгдсэн байна. Цогтцэцийд 10, Цогт-Овоод 8, Гурвантэст 14, Манлайд 9 гарчээ. Мөн Баяндалайд 8, Сэврэйд 6, Баян-Овоо 4, Оюутолгой, Булган, Ханхонгорт тус бүр 3, Ханбогд, Хүрмэнд тус бүр 2, Ноёнд 1, Цагаанхаданд 7 тохиолдол илэрчээ.
17 хүртэлх насны 65 хүүхэд халдвар авчээ.
Ташрамд, өнгөрсөн сарын 30-ны өдрийн байдлаар сүүлийн 72 цагт 809 тохиолдол бүртгэгдэж байсан юм.


Холбоотой мэдээ