100 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-11 15:32:37

Баянхонгор аймагт портланд цементийн ба түүхий эдийг түшиглэн үйлдвэр байгуулах төслийн хүрээнд  цементний  үйлдвэр байгуулахаар төсөл, бодлого  боловсруулж байна.

Тодруулбал, Дөш толгой, Бумбатын ордыг түшиглэн Керамик тоосго, гулдмай, шаарган гулдмайн үйлдвэр, Майхан цахирын шохойн чулууны ордод түшиглэсэн пуццолон  портланд цементийн үйлдвэр байгуулахаар болжээ. Мөн 100 мянган тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр  байгуулахаар зураг төслийн  ажил хийжээ.

Орон нутагт “Хаш гоёо” ХХК нь Чулуу бутлах, ангилах үйлдвэр, “Бетон зуурмаг, хайрганы карьерын үйлдвэр”, оны эхний хагас жилийн байдлаар  "Жишиг бетон" ХХК Зуурмагийн үйлдвэр шинээр оруулж иржээ. “Жишиг бетон” 70м3 , “Хаш гоёо” ХХК 140 м3 бетон зуурмаг үйлдвэрлээд байгаа бөгөөд мөн салбар үйлдвэрлэлүүдийн эрэлт их байгааг харуулж байна хэмээн албаныхан хэлж байна.

“Гурван тахилгат  оргил” ХХК зуурмагийн  үйлдвэр  оруулж ирээд тоног төхөөрөмжөө угсарч эхэлжээ.

Холбоотой мэдээ