Эхний өдөр 64 иргэн шалгалт өгснөөс 15 нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-16 11:39:53

Дорнод /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг энэ сарын 15,16-ны өдөр зохион байгуулж байна.

Шалгалт өгөхөөр нийт 180 иргэн бүргүүлснээс, өчигдрийн байдлаар 64 иргэн өгч, 15 нь тэнцжээ.

Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох Монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнээр тооцогдон, сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэх аж. 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно гэлээ.

Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх буюу цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдөж байгаа аж.

Холбоотой мэдээ