Кюүшюү башёгийн эхний өдөр Тэрүнофүжи, Кирибаяамаг давлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башё /2021.11.14/-гийн эхний өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй учраа таарч, түүнийг коматасүкүи хаяж 1 даваатай болов.
Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Окиноүми /М-3/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давсан Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Шиманоүми /М-6/-тэй хүч үзэж түүнийг шитатэнаге мэхээр унагаж 1 даваатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, Ура /М-7/-тай учраа таарч түүнд ашитори мэхээр ойчиж башёг унаагаар эхлүүллээ. Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Котоеко /М-8/-той барилдаж, түүнийг уватэдашинаге мэхээр давж 1 даваатай болов.
Озэки Шодай, Дайэйшо /М-1/-той
таарч барилдан, ошитаоши мэхээр ойчиж 1 унаатай башёг эхлүүлсэн бол Озэки Такакэйшо,
Вакатакакаге /М-1/-тэй хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр давлаа.
Харин Сэкивакэ
Митакэүми, Оношо /М-2/-г ёрикири мэхээр давсан бол Сэкиваке Мэисэй, Таканошо/М-2/-д
цүкиотоши мэхээр ойчиж 1 унаатай башёг эхлүүллээ.