О.Бямбасайхан: Жил ирэх тусам үйлчилгээний соёл өсч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 18:10:17

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр нээлтээ хийлээ.

Үндэсний их баяр наадмын үеэр баярлах гэхээсээ илүү худалдаа наймаа, тоглоом, сугалаа явуулах хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн төлөөлөл  болох зурагчин О.Бямбасайханаас зарим зүйлийг тодруулсан юм..

-“Сайхан наадаж байна уу?

-Сайхан. Сайхан наадаж байна уу?

-Та хэдэн жил зурагчин хийж байна.

-10 жилээ 1998 онд төгсөхдөө ангийнхаа сурагчдын зургийг анх авч байсан. Тэр цагаас хойш гэрэл зураг сонирхох болж, арав гаруй жил гэрэл зураг авч байна.

-Арав гаруй жилийн өмнөхтэй харьцуулахад наадмын зохион байгуулалт, иргэдийн оролцоо өөрчлөгдсөн байна уу?

-Их өөрчлөгджээ. Тухайлбал, үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс их бухимдалтай байсан бол жил ирэх тусам соёлтой боловсон үйлчилж байна. Иргэд ч тэдний ажлыг хүндэтгэн тэвчээртэй хандаж байгаад талархаж байна.

-Энэ жилийн наадам хэр онцгой болж байна. Наадмын нээлтийг үзэж чадав уу?

-Нээлт үзэж амжсангүй. Гадна талаас нээлтийн чимээг сонсож байлаа. Хүмүүс шуугилдаад уухайлж байсныг бодоход их сүртэй юм болох шиг санагдасан. Өмнөх жилүүдийг бодвол гадаадын жуулчид их ирсэн харагдаж байна.

-За баяраллаа сайхан наадаарай, ажлын амжилт хүсье.

-Баярлалаа.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ