Өнөөдрийн байдлаар “e-Mongolia”-д 4 аймаг нэгдээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “e-Mongolia”-г хэрэгжүүлэгч төслийн баг Орхон аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 12 байгууллагын 74 үйлчилгээг цахимжуулсан талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
Мөн Орхон аймгийн төрийн алба хаагчдад өнөөдрөөс эхлэн “e-Mongolia” системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн үзүүлэх талаар сургалт зохион байгуулна.
Төрийн цахим үйлчилгээний
нэгдсэн систем “e-Mongolia”-д орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ
идэвхтэй нэвтрүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Булган,
Дархан-Уул, Орхон аймгууд үйлчилгээгээ нэвтрүүлээд байна.
Тодруулбал, “e-Mongolia системд төрийн 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системийг ашиглаж, давхардсан тоогоор 5.6 сая төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.