“Цахим Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-16 10:12:24
Өмнөговь /МОНЦАМЭ/ Бүх нийтийн цахим боловсролыг дэмжих “Цахим Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрт цахим шилжилтийг түргэтгэх талаар олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх "Хөтөлбөрийн хүрээнд аймгийн нийт нутаг дэвсгэрийг өндөр хурдны 4G сүлжээнд холбох зорилготой байгаа. Одоогоор аймгийн 60 орчим хувь 4G сүлжээнд холбогдсон. Энэ удаагийн хэлэлцүүлгээр цахим шилжилтийг хийхэд бид яаж ажиллах вэ гэдэг оролцоо болон бодлогоо тодорхойлохыг зорилоо. Төрийн байгууллагууд бэлэн биш байна" гэлээ.
“Цахим Өмнөговь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Inspire 2021 Өмнөговь” технологийн өдрүүд энэ сарын 15-18-ны өдрүүдэд үргэлжилж байна. Уг ажлыг “Эмфасофт” ХХК, хамтран ажиллагчаар Мобиком корпораци, Мобинет ХХК, ICT групп, Ablesoft ХХК, Монголын Маркетингийн холбоо ажиллаж байна.
Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх бүх агентлаг, төсөвт байгууллагуудын удирдлагууд, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК, Монголын цахилгаан холбоо, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.
Холбоотой мэдээ