Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст энэ оны эхний 10 сард 289 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21 (7.8%)-ээр ихэсжээ.
Авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс өсөхөд
эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 22 (11.6%)-оор,
хахууль авах гэмт хэрэг 5 (8.9%)-аар, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан
ашиглах гэмт хэрэг 4 (5.0 дахин)-өөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Харин энэ оны 10 дугаар сард 39 авлигын хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сарынхаас 1 (2.5%)-ээр буурахад хахууль өгөх гэмт хэрэг 3 (60.0%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн гэж гэж ҮСХ-ноос мэдээллээ.