Аж ахуйн нэгж, байгууллагын тал хувь нь тооллогод хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-19 17:52:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтэс аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогын явцын дүн 50.0 хувьтай байна гэж мэдээллээ. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого Дашинчилэнд 95,8, Гурванбулагт 90,0, Сэлэнгэ суманд 84,5 хувьтай байна. Харин Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Орхон суманд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа тооллогын явц удаашралтай 32,9-35,7 хувьтай байгаа аж.

Аж ахуйн нэгж байгууллагын болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тооллогыг аймгийн хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар дуусгаж, үлдсэн хугацаанд тооллогын мэдээллийн чанар, баталгаажуулалт, засваруудыг гүйцээж, 12 дугаар сарын 1-ний өдөр тооллогын урьдчилсан дүнг танилцуулах учир аж ахуйн нэгж, байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хариуцлагатайгаар идэвхтэй хамрагдахыг статистикийн байгууллагаас уриалсан байна.  

Энэ удаагийн тооллогод энэ оны 11дүгээр сарын 1-нээс өмнө байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид цахимаар хамрагдах юм. 

Холбоотой мэдээ