Зах, худалдааны төвд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-11-21 11:16:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд томоохон зах, худалдааны төвүүдэд дархлаажуулалтын 21 түр цэг ажиллаж байна. Нийтдээ нийслэлд өнөөдөр явуулын 1, суурин 14 цэг мөн ажиллаж 4178 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллах юм. Харин шинжилгээ авах байнгын болон явуулын цэгүүдийг танилцуулвал:

  • Баянгол дүүрэгт дүүргийн Ахмадын хөгжлийн төв (6 дугаар хороо, дүүргийн Гэрлэх ёслолын ордны зүүн талд),
  • Сүхбаатар дүүрэгт дүүргийн Эрүүл мэндийн төвд,
  • Чигэлтэй дүүрэгт дүүргийн Нэгдсэн эмнэлэг, (СУИС-ийн урд талд)
  • Баянзүрх дүүрэгт Жанжин соёлын төв ордон, (12 дугаар хороо, Монгол-Японы эмнэлгийн урд талд)
  • Хан-Уул дүүрэгт 21 дүгээр хороо, Буянт-Ухаа спортын ордны гадна талбайд явуулын цэг ажиллана.

Сонгинохайрхан дүүрэгт:

  •  27 дугаар хорооны Иргэний танхим, (21 дүгээр хороолол болон “Орчлон” хорооллын урд замд),
  • 9 дүгээр хорооны хуучин байр, (76 дугаар сургуулийн баруун талд),
  • 29 дүгээр хорооны Иргэний танхим (“Москва” хороолол дотор),
  • 1 дүгээр хорооны Иргэний танхимд (“Гүнгэрваа” захын баруун талд) тус ажиллаж байна. 




Холбоотой мэдээ