Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-11-24 09:29:58

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 24-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Тодруулбал, 2021 оны 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатарын цагаар 8.39.26 минутад Говь-Алтай аймгийн Бугат сумаас баруун урд зүгт 61 км-ийн зайд өргөрөгийн 45.10 уртрагийн 93.93 солбилцолд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Газар хөдлөлт, геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.


Холбоотой мэдээ