Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-24 18:56:32

Төв /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-аас “Дэлхийн зөнолон улсын байгууллагатай хамтранХамтын ажиллагаасэдвийн дор төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний зорилго нь төр болон иргэний нийгмийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, иргэдийн нийгэм дэх оролцоог дээшлүүлэх юм.


Өнөөдрийн байдлаар Төв аймагт албан ёсны бүртгэлтэй 300-гаад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод үйл ажиллагаагаа явуулж байгаагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70 орчим байгууллага байна. Тэдгээрийг төлөөлж нийгэмд үйлчилдэг 35 Төрийн бус байгууллага өнөөдрийн зөвлөгөөнд оролцлоо.  


Зөвлөгөөнийг нээж ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн хэлсэн үгэндээХэдийгээр төрийн бус байгууллагууд олноор байгуулагдан гишүүн элсэгчдийн тоо өссөөр байгаа боловч олонх нь шинэ тутам байгуулагдсан, бэхжиж чадаагүй, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө санхүү, туршлага дутах тохиолдол их байгааг харгалзан энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бид цаашид анхаарал хандуулах болногэдгийг дурдлаа.



ЗөвлөгөөнөөрТөсөл хэрхэн бичих, амжилттай хэрэгжүүлэх арга зүй”, “ТББ тогтвортой үйл ажиллагаа явуулах арга зүй”, “ОУ-ын төсөл хөтөлбөр, гадаад зээл тусламжид хэрхэн хамрагдах, бизнесийн зөвлөгөөзэрэг сургалтууд багтсан ба зөвлөгөөнд оролцогчдоос цаашид хамтран ажиллах уриалгын төслийг батлах юм. Мөн "Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагаасТББ-ын чадамжийн үнэлгээхийж үр дүнг танилцууллаа. Зөвлөгөөнд оролцогчдын хувьд төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, засаж сайжруулах санаачилга, уриалгыг гаргасан юм. 


Холбоотой мэдээ