"Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо" сэдэвт зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-11-25 10:50:51

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Байгаль хамгаалахад иргэдийн оролцоо" сэдэвт сургалт зөвлөгөөн болж байна. 

Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас зохион байгуулж байгаа зөвоөгөөнд байгаль хамгаалах нөхөрлөлүүд, иргэдийн төлөөлөл 40 гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөнөөр байгаль эхээ хамгаалахын тулд иргэд өөрсдөө иргэний хэргийн шүүхэд хэрхэн гомдол гаргах талаар тодотгож иргэдэд мэдээлэл өгч байгаа нь онцлог юм.

Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр "Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг идэвжүүлэх мөн шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Манайд харьяалалтай 33 идэвхтэн байгаль хамгаалагч бий. Тэд маань өөр өөрсдийн амьдарч байгаа газраа зохих хэмжээнд хамгаалж, байгаль хамгаалагч нартай хамтран ажилладаг" гэлээ. 

Холбоотой мэдээ