4-5 настнуудын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-11-27 12:21:19

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойг угтан Зуунмод сумын Баянхошуу 3-р багт үйл ажиллагаа явуулдаг “Бумбардай” цэцэрлэг 4-5 настай 15 хүүхдийн дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.


Тус тэмцээн нь хүүхэд цэцэрлэгт мэдэж сурсан зүйлс, мэдлэгээрээ өрсөлдөхийн зэрэгцээ, нөхцөл байдлаа мэдэрч бие биенээ хүндэтгэх хүндлэлийг суралцах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор зохион байгуулж байгаа талаар “Бумбардай” цэцэрлэгийн эрхлэгч Н.Отгончимэг онцоллоо.


“АХА” танин мэдэхүйн тэмцээний нэгдүгээр байрыг Э.Ивээл, удаах байрт Ү.Анужин, О. Билгүүнжаргал, Э.Уудам нар шалгарсан юм.


Мөн тэмцээнийг хүүхдүүдийн асран халамжлагч нар үзсэн бөгөөд хүүхдийнхээ мэдлэг чадвартай танилцсан сайхан өдөрлөг боллоо хэмээн албаныхан мэдээллээ. 



Холбоотой мэдээ