Коронавируст халдварын 486 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 11:33:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол сүүлийн 24 цагт 486-гаар нэмэгдлээ.


Харамсалтай нь дөрвөн хүн нас барснаар манай улсад “Ковид-19” өвчний халдвараар нийт 1912 хүн амиа алдсаныг бүртгээд байна.


Шинээр халдварласан тохиолдлын 291 нь нийслэлд, 195 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6733 хүний 2640-ийнх нь биеийн байдал хөнгөн, 3124 нь хүндэвтэр, 860 нь хүнд, 109 нь нэн хүнд байдалтай байна. Шинжилгээгээр “Ковид-19”-өөр өвдсөн нь батлагдсан 13438 хүн гэрийн хяналтад байгаа аж. 


ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Зүрхний хэм судлалын төвийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, УГТЭ-ийн захирал, Дотрын зөвлөх эмч Ц.Төмөр-Очир нар “Ковид 19-ын дараах эрүүл мэндийн байдал ба уушги, зүрхний эмгэг” сэдвийн хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулсан юм. 



Холбоотой мэдээ