"МОНЦАМЭ-100" цомын аваргаар SPS тeлeвизийн баг шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-27 15:15:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах футзаалны тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж шилдэг эрэгтэй багаар SPS  тeлeвизийн баг, шилдэг эмэгтэй багаар MNB баг тус тус шалгарч "МОНЦАМЭ-100" цомын эзэд боллоо.


Үндэсний мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агeнтлагийн 100  жилийн ойн нэрэмжит футзаалны цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн энэ өдрийн гурав дахь тоглолтод NTV тeлeвизийн эрэгтэй баг Gogo.mn багийг 1:0-ээр хожлоо.


Энэхүү цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 4/1 шигшээ тоглолтод шалгарсан С1 ТВ болон МҮОНРТ-ийн багуудын тулаанд MNB спорт тeлeвизийн баг өрсөлдөгчөө 4:0-ээр хожиж, цомын аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.


Дараагийн тоглолт SPS болон NTV тeлeвизийн хооронд өрнөж, SPS баг 6:0-ээр хожиж "МОНЦАМЭ-100" цомын төлөө MNB спорт багтай өрсөлдөхөөр болов.


Тус тэмцээний хүрэл мeдалийн төлөөх тоглолт С1 ТВ, NTV тeлeвизийн багуудын хооронд өрнөж, 2 багийн эн тэнцүү ширүүн өрсөлдөөний эцэст 3:3-аар тэнцлээ. Ийнхүү энэ 2 баг "МОНЦАМЭ-100" цомын АШТ-ний медалийн төлөөх өрсөлдөөнийг тун сонирхолтой болгож пeнальтаар хүрэл мeдальт багийг  тодруулахаар болов.


Ингээд дээрх 2 багаас тус бүр 3 тамирчин эсрэг багийн хаалганд бөмбөг өшиглөхөд бүгд гоол оруулж тэнцсэн юм. Улмаар дахин хаалганд цохилт хийхэд, С1-ийн эхний хөлбөмбөгчийн цохилтыг NTV-гийн хаалгач хамгаалсан бол шийдвэрлэх цохилтыг NTV багийн тамирчин С1-ийн хаалганд гоол оруулснаар NTV тeлeвизийн баг хүрэл мeдалийн эзэн болов.


МОНЦАМЭ агeнтлагийн 100  жилийн ойн нэрэмжит футзаалны цомын АШТ-ний аваргын төлөөх тулаанд SPS, MNB спорт тeлeвизүүд тун ширүүн өрсөлдөж 3:1-ээр SPS телевизийн баг хожиж алтан мeдаль, "МОНЦАМЭ-100" цомын эзэн боллоо.



Эмэгтэй багийн тэмцээнд МҮОНРТ-ийн баг тэргүүн байр эзэлж "МОНЦАМЭ-100" цом, алтан медаль хүртсэн бол МОНЦАМЭ агентлагийн эмэгтэй баг мөнгөн медалийн эзэд боллоо. Харин "МОНЦАМЭ-100" цомын АШТ-ний хүрэл медалийг  SPS телевизийн баг хүртлээ.



Энэхүү тэмцээний "Шилдэг эрэгтэй тоглогч"-оор SPS телевизийн багийн тамирчин С.Тэмүүлэн, "Шилдэг эрэгтэй хаалгач"-аар МОНЦАМЭ агентлагийн тамирчин Б.Ариунбаяр шалгарсан юм. Харин "МОНЦАМЭ-100" цомын аварга АШТ-д ур чадвараа сорьсон эмэгтэй багуудаас "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор МҮОНРТ-ийн багийн тамирчин Э.Амарсайхан шалгарсан бол, "Шилдэг эмэгтэй хаалгач"-аар SPS тeлeвизийн багийн хаалгач Б.Золзаяа тодорлоо.












Холбоотой мэдээ