Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого долоон суманд дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-28 10:47:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын явц 87,9 хувьтай байна. Дашинчилэн, Сэлэнгэ, Сайхан зэрэг долоон суманд тооллогын ажил дуусчээ. Булган, Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр сумын аж ахуйн нэгж, байгууллагын 12,3-23,9 хувь тооллогод хамрагдаагүй байна.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, чөлөөт уран бүтээлчид бизнесийн таатай нөхцөлөө бүрдүүлэхийн тулд энэ тооллогод заавал хамрагдах хэрэгтэй. Бага хөрөнгө эргэлдүүлж, хөдөлмөрөөрөө орлого олдог хувиараа хөдөлмөр эрхлэгч зээлд хамрагдах боломж байдаггүй. Тэр нөхцөлийг нь бүрдүүлэхэд энэ тооллогод хамрагдаж, төрийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ гэдэгт саналаа илэрхийлэх нь чухал байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ