Номын баярын өдрөөр номын үзэсгэлэн гарч, 50 хүртэл хувийн хямдралтай үнээр худалдав

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2021-11-29 17:53:42

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт номын баярын үйл ажиллагааг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Номын соёлт ертөнц" ТББ-аас зохион байгуулж дууслаа.

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт болж буй номын баярын үеэр ном худалддаг хувь хүнээс эхлээд хэвлэлийн зургаан компани, зохиолчид өөрсдийн бүтээсэн ном зохиолуудаараа үзэсгэлэн гарган, номын худалдаа явуулж, номуудаа 10-50 хувийн хямдралтай үнээр худалдсан юм. Номын худалдан авагчид ихэнх нь хүүхдүүд байсан ба зарим нэг сурах бичиг, хувь хүний хөгжилтэй холбоотой ном товхимолыг илүү сонирхож байлаа.