Цэцэрлэг хотын гэр хорооллын бүх айл өрх рүү цэвэр болон бохирын шугам оруулна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-29 18:14:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгаас УИХ-д Монгол Ардын Намаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар Архангай аймаг үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Цэцэрлэг хотын төвийн шинэчлэл төсөл”-ийн нээлтийг хийж, холбогдох байгууллагуудтай ажлын уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

-Цэцэрлэг хотын гэр хорооллын бүх айл өрх рүү цэвэр усны болон бохирын шугам сүлжээ оруулах, нэгдсэн бохирын шугамыг өргөтгөх;

-Аймгийн төвийн хуучин орон сууцнуудын гадна фасад, засвар шинэчлэл хийх,

-Гэр хорооллын гудамжны тохижилт, гэрэлтүүлгийн ажлуудыг иж бүрнээр бий болгох, дахин төлөвлөлт хийх зэрэг ажлуудыг хийх юм. 

Эдгээр ажлыг зохион байгуулж, ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан яаралтай ажилд оруулах, Улсын төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн Засаг даргад хүргүүлж, өргөтгөх шаардлагатай инженерийн шугам сүлжээний тооцоог хийхийг Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар болон "Ар Ус ундарга"  ХХК-ийн  удирдлагад өглөө.

Холбоотой мэдээ