Цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-12-01 16:56:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламж болон туслах үйлчилгээний барилга байгууламжийн ажил 2020 онд эхэлж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг "Инж байгууламж" ХХК гүйцэтгэсэн бол барилга, байгууламжийн ажлыг "Сайн констракшн" ХХК гүйцэтгэж байгаа ба туслан гүйцэтгэгчээр "Сан констракшн" ХХК ажиллаж байна.

Тус цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 8,875.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ба хоногт 3000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай.  

Цэвэрлэх байгууламжийн барилга ашиглалтад орсноор байгаль орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдэх ба ахуйн бохир усыг орчин үеийн өндөр технологиор цэвэрлэж, саарал усыг мод услах, угаалга гэх мэт ахуйн зориулалтаар дахин ашиглах боломж бүрдэх ажээ.   


Холбоотой мэдээ